Бидний тухай

Үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа нь улс орны хөгжил дэвшил, бие даасан байдлын тулгуур баганын нэг хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, иргэд цаг заваа хэмнэх, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах үүднээс үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанид өргөнөөр хандах болсон билээ. Бид ч Үндэсний компаниараа зуучлуулцгаая гэсэн уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Та үүнийг мэдэхүү?
  • • Хамар хана болон хашлага ханын дотор гадаргуугаас шалны хөвөө модыг оруулалгүй шалны түвшинд хэмжиж тогтоосон хэмжээг үндэслэн айлын орон сууцны өрөөний талбайг тогтооно.
  • • Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт 2010 оноос эхлэн мөрдөгдөж байгаа тул гэрээнд заасан талбайн хэмжээг уг стандарт дагуу тооцсон эсэхийг нарийвчлан шалгах хэрэгтэй
  • • Ямар барилгын үнэ цэнэ жилээс жилд улам өсөх вэ?
  • • Улсын комисс хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалтаар төлбөр тооцоогоо эцэслэн шийдэхгүй байх талаар онцгой анхаарах
  • • Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл хийхдээ эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
гэх мэтийн олон асуултын хариулт, мэдээллийг бид танд үнэгүй өгөх болно.

“Содхийморь” ХХК нь анх 2002 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.
Холбоо барих:
Утас: 9711-9008, 9505-9008, 7733-0360
Имэйл: info@zarnaa.mn